Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 6 секунд

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага тус тус хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү техник туслалцааны төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэл тийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд ин гэх дээ үр дүнд суурилсан төсөвлөлт, тө лөв лөлтийн аргачлалыг нэвтрүүлэх замаар төсөв, санхүүгийн удирдлагыг хөг жүүлэх, улмаар нийгмийн бүхий л дав харга, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн хөдөл мөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, тогт вортой хөгжлийн зорилгод хүрэхэд шууд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.

Ерөнхий сайдын зөвлөх асан Б.БАТБААТАР:

“Манай улс 5 жилээр төлөвлөдөг байсан. ОХУ 2036 он хүртэлх, БНХАУ бол 2049 он хүртэлх, Япон улс 100 жилээр урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулчихсан мөрдөж байна. Тэд улсынхаа хөгжлийг хоорондоо уялдаатай, нэгдмэл байдлаар урт хугацаагаар харж төлөвлөдөг. Тиймээс манай улс салбар бүрийн эрдэмтэн судлаачид, нийгмийн олон талын оролцогчийг хамарсан хэлэлцүүлэг хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгээ анх удаа боловсруулсан юм.”

Гучин жилээр төлөвлөсөн урт хуагацааны бодлогын баримт бичигт тодорхойлсон зорилгодоо хүрэхийн тулд арван жилээр төлөвлөсөн Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээ эхнээс нь боловсруулаад явж байна. Цаашлаад Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө таван жил, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жил, Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөө гэсэн шатлалаар манай улс төлөвлөгөөгөө боловсруулж байна

Дээрх дөрвөн түвшний зорилго, зорилтуудын босоо, хэвтээ чиглэлийн уялдааг хангах шинэ аргачлалуудыг боловсруулахад “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл дэмжлэг үзүүлээд байна.

ШИНЭ ЗОРИЛГО, ЗОРИЛТОД МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ АРГАЧЛАЛААР ХҮРНЭ

Монгол Улс урт, дунд, богино хугацааны зорилго, зорилтууддаа хуучин аргаар бус хөгжсөн орнуудын хэрэгжүүлж, амжилтанд хүрсэн үр дүнд суурилсан менежментийн шинэ аргачлалыг ашиглаж, хөгжлийн замын зургаа гаргаж эхлээд байна. Үр дүнд суурилсан менежментийн аргачлал нь үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт тайлагналт, зохицуулалт гэсэн циклээс бүрддэг. Тухайн салбарын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хөтөлбөр бүр дээд эрэмбийн зорилго, зорилт, үр дүн рүү чиглэх нь энэхүү менежментийн аргачлалын гол онцлог юм. Энэ аргачлалыг манай улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх салбарт нэвтрүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх зорилгын хүрээн дэх хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхээр ажиллаж байна.

Үр дүнд суурилсан менежментийн үе шатууд

УИХ-ын гишүүн С.ЗУЛПХАР: “Үр дүнд суурилсан менежментийн аргачлал нь төсвийн төлөвлөлт, санхүүгийн удирдлага, төсөл хөтөлбөрийн удирдлагын хувьд чухал арга хэрэгсэл юм.”

БОДЛОГЫН ЗОРИЛГУУДАД ХҮРЭХЭД САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

"Алсын хараа 2050"-д зааснаар дундаж давхаргыг бүрдүүлэхээр зорихдоо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа. Энэ нь дан ганц нэг яамны хийх ажил бус тухайн салбарын яам тус бүр энэ үр дүнд хүрэхэд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлно гэсэн үг юм. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд бодлого төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах гэсэн хоёр чиглэлд ажиллаж байна. Бодлого төлөвлөлтийг хангах хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж бэлэн болгожээ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд дараах зарчмын өөрчлөлтүүдийг хийхийг зорьж байгаа аж. Үүнд:

  • Макро эдийн засгийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах
  • Мөнгөний бодлого хөдөлмөр эрхлэлтийн бодлогын уялдааг ханган зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Хөгжлийн бодлогод суурилсан, үр дүнд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх
  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг дэмжсэн байх
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг кейс менежментэд суурилсан, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, хөдөлмөр эрхлэлт болон аж ахуй эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн байдлаар илүү өргөн хүрээнд олон хэлбэрээр үзүүлэх
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйлчилгээний чиг үүргийг илүү дэмжих
  • Хөдөлмөр эрхлэлтийн салбарыг даатгалын тогтолцоотой холбох боломжийг нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүд тус тус багтаж байна.