Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн үйлчилгээг нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийгмийн үйлчилгээг нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд олгоно гэж ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Тэрбээр "Өнөөдөр манай улсын нийгмийн халамжийн зардал жил бүр нэмэгдэж байна.

Олгож байгаа нийт халамжийн 75-80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүй олгодог нийтлэг мөнгөн тэтгэмж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн үйлчилгээний эрхзүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтлахаар тусгасан.

Нийгмийн халамжийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзах үеэр ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж хувийн хэвшил, ТББ-ыг оролцоог дэмжих, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.

Мөн цалинтай эх, эцэг нийгмийн хамгааллын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх талаар ярилцав.

Цаашид нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд чиглүүлж, боловсрол, эрүүл мэнд, хүнсний гэсэн төрөлжсөн хэлбэрээр үзүүлнэ" гэв.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан өнөөдрөөс зарим замыг түр хугацаанд хэсэгчлэн ХААНА
БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан өнөөдрөөс зарим замыг түр хугацаанд хэсэгчлэн ХААНА
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.