Бүгд Найрамдах Казахстан Улсын хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулахаар 2018 оноос хоёр улсын Шинжээчдийн ажлын хэсэг ажиллаж, 6 жилийн хугацаанд 17 удаагийн хэлэлцээг амжилттай хийж, хэлэлцээрийн төслийг боловсруулж, БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа юм.

Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хангамж, нийгмийн даатгалын газрын Орлогч дарга Хасенова.Б.З, Амьдралын даатгалын “Төрийн аннуитет компани” ХК-ийн Стратегийн хөгжлийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн Мусина.А.Ш нар 2024.10.28-29-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллалаа.

Төлөөлөгчдийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хүлээн авч уулзаж, Хэлэлцээрийн төслийг боловсруулахад хоёр яамны Шинжээчдийн ажлын хэсгийн хүчин чармайлт өндөр байсныг дурдаад, цаашид Хэлэлцээрийг хоёр талын парламентаар соёрхон батлуулах, Хэлэлцээрийг хэрэгжүүлэх баримт бичгүүдийг эцэслэн тохиролцоход үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна
Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!