Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Туркт аврах ажиллагаа явуулсан Монголын баг ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

БНТУ-д ажилласан Монголын аврах баг эх орондоо ирж байна. Тэд өнгөрсөн хугацаанд нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.

Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, хамтран ажиллаж байгаад БНТУ-ын холбогдох байгууллагуудын удирдлагууд Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр уламжлав.

Монголын ард түмний илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна.

Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна.

ОУХМ Г.Баярхүү Солонгос улс дахь тулааны эхний ялалтаа хүнд цохилтоор буулган авлаа
ОУХМ Г.Баярхүү Солонгос улс дахь тулааны эхний ялалтаа хүнд цохилтоор буулган авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд