Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Путин газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири, Турк улсад туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Өнөөдөр /2023.02.06/ Турк, Сирийн хилийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсны дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Сири, Турк улсад тусламж үзүүлэх санал гаргажээ. Тэрээр хоёр улсын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлсэн захидал явуулсан байна. Ихээхэн хохирол амссан Турк руу хоёр Ил-76 онгоц, 100 аврагч илгээхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Сири дэх цэргийн байгууламжууд, “Росатом” компанийн албаны хүн Туркийн өмнөд хэсэгт Оросын “Росатом” компанийн барьж буй атомын цахилгаан станц газар хөдлөлтөд өртөөгүй гэжээ. “Гэсэн хэдий ч атомын цахилгааны станцын барилга, угсралтын ажлыг аюулгүй үргэлжлүүлэхийн тулд арга хэмжээ авч байна” гэж албаны хүний мэдэгдлийг Оросын РИА агентлагт эш татан мэдээлжээ.

Туркийн хөрш Армен улсын ерөнхий сайд Никол Пашинян “Турк, Сирид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас хохирсон тухай мэдээг дуулаад харамсаж байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Эргэн сануулахад, орон нутгийн цагаар 04:17 цагт 7.8 магнитуд, 13:24 цагт 7.5 магнитудад хүчтэй газар хөдлөлт Туркэд болж, Туркийн өмнөд хэсэг, Сирийн хойд хэсэг өртөөд байна.

Reuters, BBC

Талийгаач охины ээж И.Энхжаргал: Манай охин хамгийн сүүлд эмнэлгийн хаалгаар орохдоо намайг татаж үнсээд “Намайг 4 охин турбогоор цохисон“ гэж хэлсэн
Талийгаач охины ээж И.Энхжаргал: Манай охин хамгийн сүүлд эмнэлгийн хаалгаар орохдоо намайг татаж үнсээд “Намайг 4 охин турбогоор цохисон“ гэж хэлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд