Энэ жил томуугийн вакциныг хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн байна. ЗГ-ын худалдан авсан 500 мянган хүн тун вакцинаа хүлээж авсан аж. Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. Энэ үеэр томуугийн эсрэг вакцин хийхээр төлөвлөсөн төлөвлөгөө болон вакцины хамрагдалтын талаар мэдээлэл өгсөн юм. Улсын хэмжээнд,
- 1-5 насны 214 мянган хүүхэд
- 42,200 жирэмсэн эх
- 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218 мянган хүн
- Эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн.
Вакцинжуулалтын ажил одоогоор үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Тиймээс томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Энэ бүлгийн хүмүүс нь томуу, томуу төст өвчинд өртөх улмаар хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг.