Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Эрдэнэтийн овоолгын ашгийг үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ тогтоолын төслийг энгийн ойлгомжтой үгээр хэлбэл, 33,33,34 гэсэн товчлол хэлж болно. Энэ нь Эрдэнэтийн уулыг баяжуулах үйлдвэр бол Монгол Улсын 100 хувийн өмч. Монголчууд Эрдэнэтийнхээ баялагийг ард түмэн, хэрэгтэй зүйлдээ сайн зарцуулж чадаж байгаа. Гэтэл хүдэр гэх мэт зүйлсээ дэлбэлээд зөөгөөд шинжилгээ хийгээд, үйлдвэр рүүгээ оруулаад баяжуулах гэхээр агуулга нь бага. Эсвэл исэлдсэн гэсэн хоёр нэр томъёо гарч ирдэг. Энэ хүдэрийг тусгайлан овоолчихоод дараа нь тусгай технологи гаргавал энэ хүдрээ угаана. Зэс гаргах боломж маш их байдаг. Эрдэнэтийн нийт зэсийг яриагүй. Дараа ашиглъя гэсэн хүдрийнх нь тухай би яриад байгаа юм.

Овоолгоос цэвэр зэс ялгаж авдаг. Нийт гурван үйлдвэр байгаагаас хамгийн эхэнд 1994 онд, дараа нь 2010 онд, гурав дахь нь өнөө маргаашгүй ашиглалтад орно. Эдгээр үйлдвэрүүд Монгол Улсын хөгжилд олон давуу тал бий болгож байгаа. Харин миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх үйлдвэрүүд улсын хөгжилд нэмэртэй байж болох ч Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй явдал.

Эрдэнэт буюу Орхон аймагт ч ямар нэгэн хүртээлгүй байна. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. Уулын баяжуулах үйлдвэрт 34, аймагт 33, иргэд 33 хувь эзэмшинэ гэдгийг тусгасан. Өнөөдрийн тооцооллоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын жилд 300 гаруй тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Улсын төсөв төдийгүй орон нутгийг хөгжүүлэхээс гадна иргэд хүртэл хувь хүртэх боломжтой. Бүр тодруулж хэлбэл Эрдэнэтийн нэг иргэн жилд нэг сая төгрөгийн хувь хүртэж болно. Хэн нь ч хожигдохгүй гэсэн үг. Ингэснээр байгалийн баялагаа зөв зохистой ашиглахаас гадна аймаг орон нутагт хөгжил бий болгох нэмэртэй" хэмээлээ.

А.Бурмаа: Бага ангийн сурагчдын дунд томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байна
А.Бурмаа: Бага ангийн сурагчдын дунд томуугийн тархалт нэмэгдэх хандлагатай байна
 
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.