Ардчилсан намын төлөөлөгчид Хятадын Шааньси мужийн Юйлинь хотын нүүрс-химийн цогцолборт зочлов

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Шааньси мужийн Юйлинь хот дахь China Energy компанийн нүүрсийг иж бүрэн боловсруулах нүүрс-химийн цогцолборт зочиллоо.

Төлөөлөгчид нүүрсийг шууд шингэрүүлэх, хийжүүлэх, метанол болон олефин үйлдвэрлэх технологи, синтетик түлш, полимер, задралд ордог материал зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугамтай танилцав. Мөн үйлдвэрийн удирдлага, аюулгүй ажиллагаа, усны дахин ашиглалт, байгаль орчны хяналт болон нүүрс-химийн үйлдвэрлэлд суурилсан бүс нутгийн аж үйлдвэржилтийн бодлогын талаар санал солилцлоо.

Тус цогцолбор нь жилд 10.4 сая тонн орчим нүүрс боловсруулж, 2.19 сая тонн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн, 38 технологийн байгууламж бүхий томоохон төсөл юм. Энэ нь нүүрсийг зөвхөн эрчим хүчний эх үүсвэр бус, химийн түүхий эд, өндөр технологийн бүтээгдэхүүний суурь болгон ашиглаж буй байгальд ээлтэй, өндөр технологийн үйлдвэрлэлийн жишээ болж байна.

Төлөөлөгчдийг Юйлинь хотын Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга Фэн Жэнь, Үндэсний эрчим хүчний группийн ерөнхий менежерийн туслах Кан Фэнгвэй болон тус цогцолбор үйлдвэрийн гүйцэтгэх захирал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авав.

Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх нь нүүрснээс нийлэг хий, шингэн түлш гарган авч, шатахууны импортын хамаарлыг бууруулах бодит боломж юм. Ийм үйлдвэрлэл бий болсноор шатахуун, хийн импортын эрсдэлийг бууруулахаас гадна газар тариаланд нэн шаардлагатай азотын бордооны суурь түүхий эд болох аммиак, цаашлаад бордоо, химийн бүтээгдэхүүн, шинэ материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Уулзалтын үеэр Монгол Улсын нөхцөлд тохирох технологийн сонголт, эдийн засгийн үр ашиг, усны нөөц, байгаль орчны өндөр шаардлагыг цогцоор нь харгалзан нүүрсний гүн боловсруулалтын үе шаттай бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, судалгаа шинжилгээний ажилд анхаарах нь зүйтэй гэж ярилцлаа.

Тус айлчлал нь Монгол, Хятадын нам хоорондын харилцаа, бодлогын болон мэргэжлийн түвшний солилцоог өргөжүүлж, аж үйлдвэр, технологи, ногоон хөгжлийн чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг судлах зорилготой юм.

З.Нарантуяа Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд даргаар томилогдлоо
З.Нарантуяа Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дэд даргаар томилогдлоо
 
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.5 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.5 хувиар өсжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!