Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгалан: Төсвийг алдагдалтай батлах нь эдийн засгийг уналт руу түлхэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

АН-аас Монгол Улсын 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийлээ. Эдийн засагч Д.Амгалан "Монгол Улсын гадаад өр нийтдээ 33.4 тэрбум ам.доллар, ирэх жил төлөх гадаад өрийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллартай байна. Харин валютын нөөц нь 2.6 их наяд. Тэгэхээр дотоод нөөцөөрөө гадаад өрийг дарах боломжгүй гэсэн үг. Тиймээс ийм нөхцөлд төсвийг алдагдалтай батлах нь эдийн засгийг улам уналт руу түлхэнэ. Гадаад, дотоодын эдийн засгийн байдал хүнд байгаа үед төсвийг тэлэх нь төгрөгийн ханшийг сулруулж, ард иргэдийн олсон орлогыг үнэгүйдүүлнэ.

Төсөв тэлсэн асуудлыг буцаад шийдэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг барьж эхэлдэг. Мөнгөний хатуу бодлого нь бизнес эрхлэгчдийн ашиг болон ард иргэдийн худалдан авалтад хор хөнөөлтэй. Монгол Улсад эдийн засгийн бодлогын хөтөлбөр, шийдвэр байхгүй байна. Тиймээс дунд болон урт хугацааны бодлоготой болох хэрэгтэй. Засгийн газар эргэн нэг төсвөө харж, эдийн засгийн гадаад, дотоод шоконд үндэслэн төсвөө зохиох шаардлагатай байна" хэмээлээ.

Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийллээ
Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийллээ
 
Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан
Б.Жавхлан: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн зардал ирэх оны төсөвт ТӨРИЙН НУУЦАД хамаарч тусгагдсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.