АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ганьжэтэй уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр буюу есдүгээр сарын 8-нд БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Нэгдсэн фронтын газрын дарга Ли Ганьжэтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэл, хоёр намын харилцаа, улс төрийн итгэлцэл, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны шинэ салбаруудын талаар санал солилцов.

Ли Ганьжэ Хятадын тал Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж, эрчим хүч, уул уурхай, худалдаанаас гадна ногоон хөгжил, тоон эдийн засаг, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолсон байна.

Харин О.Цогтгэрэл АН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нээлттэй, хууль ёсны, тогтвортой байр суурийг баримталдаг болохоо илэрхийлж, хоёр намын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийг дэмжиж буйгаа хэлжээ. Мөн талууд нам хоорондын өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдсэн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан өнгөөр гоёжээ
 
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцох шаардлагыг Ёс зүйн дэд хороо, ХЭҮК-т хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!