Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЕБС-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Сүүлийн хэдэн сар, жил боловсролын салбарт оч ассан хугацаа байлаа. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв болоод гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 51 сургууль, сургууль, цэцэрлэгийн 14 цогцолбор, спорт заалны 12 барилга барьжээ. Мөн цэцэрлэгийн орны тоог 18805, сургуулийн хүчин чадлыг 31668, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 4180-аар тус тус нэмэгдүүлсэн.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг зургаа дахь жилдээ, нэгдүгээр ангийн элсэлтийг дөрөв дэх жилдээ цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж, эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тулгардаг хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн ажиллаж байна. 2019 оны 11 дүгээр сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж, 29 сургуулийг хамруулан, 37 автобус үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 3500 хүүхдийг тээвэрлэн, хүүхдүүд гэр, сургуулийн хооронд аюул осолгүй зорчих нөхцөл бүрдсэн. Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, улам өргөжүүлэх болно” гэлээ.

Ц.Ганболд:  Шахмал түлшний цэгүүд есдүгээр сарын 15-наас ажиллаж эхэлнэ
Ц.Ганболд: Шахмал түлшний цэгүүд есдүгээр сарын 15-наас ажиллаж эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд