Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ: 13-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан, 10-15 жил ажиллах, орон сууцгүй 33 сувилагчийн сонгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эмч, эмнэлгийн ажилтны дэлхийн өдрийг тохиолдуулан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэл хийлээ. Тус эмнэлэг 33 сувилагчдаа орон сууц худалдан авахад нь зориулж 30 хувийн урьдчилгаа төлбөрийн эрхийн бичиг гардууллаа.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа "Энэ жил Монгол Улсын хэмжээнд сувилагчийн дутагдалтай жил байлаа. Манай төвд ч сувилагч дутагдалтай байдаг. Тиймээс эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих хүрээнд 33 сувилагчид орон сууцны урьдчилгаа болох 30 сая хүртэлх төгрөгийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮТ-өөс нэг тэрбум төгрөгийг сувилагч нартаа зориулж байна. Үүнийг бодитой дэмжлэг хэмээн харж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг одоо л бид хүртэж байна. " гэв.

Орон сууцны урьдчилгаанд хамрагдах сувилагч нарыг сонгохдоо 13-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилчид, 10-15 жил ажиллах, өөрийн болон гэр бүлийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй 33 сувилагчийг сонгожээ.

Ирэх даваа гарагт “Давхар дээл“-тэй холбоотой гомдлыг Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ
Ирэх даваа гарагт “Давхар дээл“-тэй холбоотой гомдлыг Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна