Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх даваа гарагт “Давхар дээл“-тэй холбоотой гомдлыг Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын өнгөрсөн 11 дүгээр сард "давхар дээл"-тэй холбоотой ҮХЦ-д гаргасан гомдлыг ирэх даваа гарагт хэлэлцэхээр болжээ.

Тодруулбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх уг гомдлыг энэ сарын 15-нд Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх юм байна.

Хэрвээ Цэц уг гомдол, мэдээллийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэх юм бол ЗГ бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ. Учир нь Цэцийн Их суудлын хуралдаан эцсийнх байдаг.

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламын шүүх хурал хойшилжээ
Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн гэх ламын шүүх хурал хойшилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд