Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр ЦХХХЯ-ны төсвөөс 5 орчим тэрбум төгрөг хасахаар болсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яам /ЦХХХЯ/-ны төсвөөс 5 орчим тэрбум төгрөг хасахаар болсон. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "ЦХХХЯ-ны харъяанд И-Монголиа академи, Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар болон Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар хамаардаг.

Төсвийн тодотголоор манай яамны төсвөөс нийт тав орчим тэрбум төгрөгийг хасахаар байгаа. Харъяа байгууллагуудаас төсөв хасахад хамгийн хүндрэлтэй байгууллага нь Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар. Учир нь өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Үндэсний дата төв дээр ЗГ, ОУ-ын байгууллагуудын тусламжтайгаар 30 орчим тэрбум төгрөгийн программ хангамжийн хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид лицензийг нь сунгахад 5.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа юм. Тус зардал төсөвт суугаагүй учир Үндэсний дата төвөөс 152 сая төгрөгийн зардал хасах нь байгууллагад хүнд тусна" гэв.

Дөрвөн гишүүний хувь заяаг “СҮ“-гийн фракцийн олонхтой ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО эхлээд “зурна“
Дөрвөн гишүүний хувь заяаг “СҮ“-гийн фракцийн олонхтой ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО эхлээд “зурна“
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ