Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: С.Баяр хүмүүсийг “Б.Болор-Эрдэнийг гоё төрсөнд атаархсан“ гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 58 секунд

Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж, Бага хурлын гишүүд болон иргэдийн зүгээс огцруул гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байдаг. Харин энэ дагуу тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Эл үйл явдлын дараахан Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн албан ёсны твиттер хуудаснаа "Атаархал… Гоё төрсөнд нь. Сайд болсонд нь. Сайдаас больж чадсанд нь. Атаархал бол ялагдлаа хүлээж буйн илрэл" хэмээн жиргэв.

ФОТО: Эмээлт дахь чанарын шаардлага хангаагүй махыг устгалд орууллаа
ФОТО: Эмээлт дахь чанарын шаардлага хангаагүй махыг устгалд орууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.