Украины бүслэлтэд байгаа Мариуполь хот болон түүний эргэн тойронд 180.000 орчим хүн нүүлгэн шилжүүлэхийг хүлээж байна хэмээн хотын дарга Вадим Бойченко мэдэгдлээ. Түүний мэдээлснээр, Мариуполоос одоогийн байдлаар нийт 150.000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна.
Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещукийн мэдээлж байснаар Оросын хүчнийхэн нүүлгэн шилжүүлэх автобуснуудад саад учруулсны улмаас дээрх 180.000 иргэнийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй болжээ.
Стратегийн боомт хот болсон Мариуполь нь Оросын гол байнуудын нэг бөгөөд дайны туршид байнгын буудлага, дайралтад өртөн сүйрээд байгаа юм.