Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нью-Йорк хотын метронд зэвсэгт халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэ сарын 12-ны мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болсон. Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 23 хүнийг шархдуулсан байдаг. Халдлага болсоноос хойш 30 цагийн дараа сэжигтнийг саатууллаа гэж Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Сэжигтэн нь 62 настай Жэймс гэгч байжээ. Түүнийг нийтийн эсрэг "террорист халдлага үйлдсэн" зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллах болно гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдож болзошгүй аж. Шшүүх хурал пүрэв гаригт товлогджээ. Сэжигтэн Жэймс нь өмнө нь есөн удаа баривчлагдаж байсан аж.

Эх сурвалж: BBC

АТГ: Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна
АТГ: Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна
 
Н.Цэрэнсамбуу: Хувьцааг нээлттэй болгосноор хоёр дахь зах зээлд оруулах эсэх нь иргэдийн эрхийн асуудал
Н.Цэрэнсамбуу: Хувьцааг нээлттэй болгосноор хоёр дахь зах зээлд оруулах эсэх нь иргэдийн эрхийн асуудал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.