
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай хийж буй зэвсэгт мөргөлдөөний талаар танилцуулж "АНУ-ын цэргийн ажиллагааг ялах шатандаа орсон. Ойрын хугацаанд дуусгана" гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ ярианы дараа АНУ Ираны Караж хотын B1 гүүрэнд цохилт өгсөн байна. Уг халдлагын улмаас 8 хүн амиа алдаж, 95 хүн шархадсан гэж Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ. АНУ-ын зүгээс гүүрийг Ираны тал пуужин, дроны эд анги тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан гэж үзэн онилжээ. Харин Ираны тал гүүрийг иргэдийн дэд бүтэц байсан гэжээ. Гаднын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү бүтээн байгуулалт нь Ираны хамгийн өндөр гүүр аж.
Д.Трамп Ираны талыг хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол цахилгаан станц болон дэд бүтэц рүү чиглэсэн халдлагуудаа хийсээр байх болно гэж эх баригчдад анхааруулаад байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!