Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар автомашин жолоодож осол гаргаснаас нэг иргэн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг иргэн амиа алджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлага гуравдугаар сарын 21-ний өдрийн 20:12 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очиход нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн Ж /30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Украины Киев хотын худалдааны төв Оросын пуужинд өртжээ
Украины Киев хотын худалдааны төв Оросын пуужинд өртжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ