Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн өнөөдөр өглөө Telegram хуудсанд байршуулсан видео Оросын цэргүүдэд зориулагдсан байв.
Тэрбээр хэлэхдээ "Оросын хугацаат цэргийн алба хаагчид! Намайг маш анхааралтай сонсоорой. Оросын офицерууд аа! Та нар бодит байдлыг ойлгож байгаа. Та нар Украин Улсаас хүний амь нас хороохоос өөр юуг ч авч чадахгүй. Та нар биднээс олон байж болох ч дайны үр дүнд бүгд амиа алдана. Гэхдээ чи яагаад үхэх ёстой гэж? Юуны төлөө? Би чамайг амьд үлдэхийг хүсэж байгааг мэдэж байна. Энэ утгагүй дайны тухай, энэ гутамшигт байдлын тухай, мөн улсынхаа талаар ямар бодолтой байгааг сонссон.
Та бүгдийн хоорондоо ярьдаг яриа, гэр бүл рүүгээ ярьдаг яриануудыг бид хянаж сонссон. Та бүхнийг ямар бодолтой явдгийг сайн мэднэ. Украины ард түмний нэрийн өмнөөс би чамд боломж олгож байна. Амьд үлдэх боломж. Хэрэв та манай хүчинд бууж өгвөл сайнаар хандана. Сонголт таны гарт байна" хэмээсэн юм.
Мөн Зеленский ямар ч нотлох баримтгүйгээр Оросыг 80 байлдааны онгоцоо алдсан бөгөөд удалгүй энэ тоо хэдэн зууд хүрнэ гэдгийг хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN