Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Украины газар нутгийг өөртөө нэгтгэснийг буруутгасан НҮБ-ын тогтоолд Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд
Гэрэл зураг BBC

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх гэсэн Оросын оролдлогыг олонхын саналаар буруушаалаа.

Уг тогтоолыг 143 орон дэмжсэн бол Хятад, Энэтхэг, Монгол зэрэг 35 улс түдгэлзсэн бол ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Сири, Никарагуа гэсэн таван улс тогтоолыг эсэргүүцсэн байна.

Хэдийгээр энэ нь бэлгэдлийн шинж чанартай ч Оросыг түрэмгийлснээс хойшхи хамгийн олон эсрэг санал өгсөн тохиолдол аж. Мөн өнгөрсөн долоо хоногт Кремльд болсон сүр жавхлант ёслолын үеэр ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсэг болох Луганск, Донецк, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Түүнээс гадна Украины газар нутгийг булаан авсан явдлыг НҮБ хууль бус хэмээн үзэж ОХУ-ыг энэ шийдвэрээ цуцлахыг шаардсан байна. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд саналаа өгсөн улс орнуудад талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Бадарчийг томилжээ
МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Бадарчийг томилжээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.