Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын 130 хуудас дүгнэлтийг ил болгохоор шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Манай яамнаас Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүнг нууцаас гаргах саналыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлж байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ саналыг Засгийн газарт оруулсан. Тэрбээр тухайн үед уг ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд тухайн ажлын хэсгийн шалгалтын мөрөөр хууль хяналтын байгууллагууд ямар ажлууд хийгдсэн, ямар ажил нь замхарсан юм бэ гэдгийг ил тод болгохыг хүссэн. 130 хуудас шалгалтын материал байгааг бид ил болгож байна. Тухайлбал, тодорхой эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлсэн мөнгийг ямар байдлаар зээл болгож гаргасан юм бэ, ямар эх үүсвэрүүдэд нь тухайн үедээ ноцтой анхааруулж, дүгнэлт гаргасан юм. Ямар зээлүүдийг авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, энэ зургаан жилийн хугацаанд хэрэг хэрхэн шийдэгдсэн гэх асуудлыг ил болгож байна" гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо
 
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.