Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд цэргээ буцаан татаж эхэлснээс хойш ЮУ БОЛОВ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

ОХУ-Украины хурцадмал байдлыг намжаах мэдээ өчигдрөөс эхлэн гарч эхэлсэн. Тухайлбал, Оросын тал цэргүүдээ буцаан татаж буй мэдээлэл байгаа юм. Түүнээс гадна урд шөнийн турш хоёр улсын харилцаа болон нөхцөл байдлын хүрээнд юу болсон талаар мэдээлж байна.

  • Украины хилийн ойролцоох Орос талын цэргийнхний зарим хэсэг нь бааздаа буцаж байгаа талаар мэдэгдэв.
  • НАТО хурцадмал байдлыг намжаах нотлох баримтыг бодит байдал дээр олж хараагүй ч Оросын шийдвэрүүдийг хараад дайн болохгүй гэх өөдрөг үзэл бий болгож байна гэж мэдэгдэв.
  • Харин Украины Гадаад хэргийн сайд Оросууд цэргээ эргүүлэн татахыг нүдээр үзэж байж л итгэнэ гэж мэдэгджээ.
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад Германы канцлер Олаф Шольцтой уулзлаа. Уулзалтаар Путин Орос улс дайныг хүсэхгүй байгаа болохоо илэрхийлжээ.
  • Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Оросоос "цэргүүдээ буцааж байгаа" гэсэн мэдээ ирж байгаа ч Украины талаарх тагнуулын мэдээлэл "урам зориг өгөхгүй хэвээр байна" гэж мэдэгдэв.
  • Украины Батлан ​​хамгаалах яам, төв банк зэрэг байгууллагуудын вэб сайт руу кибер халдлага үйлдсэн тухай мэдээлэл иржээ.

Эх сурвалж: BBC

Улаанбаатарт 11 хэм хүйтэн
Улаанбаатарт 11 хэм хүйтэн
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.