Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израильд өндөр настнууд, эмнэлгийн ажилтнууддаа вакцины дөрөв дэх тунг тарьж эхэлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Израиль Улс коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг нэвтрүүлэхээ зарлалаа. Нэмэлт тунг 60-аас дээш насны хүмүүс, эмнэлгийн ажилчид, дархлааны систем нь буурсан хүмүүст тарих талаар тус улсын коронавирусийн шинжээчдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий сайдын албанаас мэдэгдэв.

Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт "Сайхан мэдээ, цагаа дэмий үрэлгүй вакцинд хамрагдаарай" гэж мэдэгджээ.

Дөрөв дэх тунд хамрагдах эрхтэй хүмүүст гурав дахь тунг хийснээс хойш дор хаяж дөрвөн сар өнгөрсөн тохиолдолд хэрэглэх юм.

“Израиль улс тахал өвчинтэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтын тэргүүн эгнээнд зогссоор байна. Израилийн иргэд вакцины гурав дахь тунг дэлхийд анх удаа авсан бөгөөд бид дөрөв дэх тунгаар анхдагч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна" гэж Беннетт хэлэв.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр УИХ-ын  дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.