Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дашпагам: Ковид19-ийн вакциныг үйлдвэрлэгчээс заасан хэмд баталгаатай байдлыг нь ханган хадгалж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө зэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Томуугийн вакцины хамрагдалт 43 хувьтай үргэлжилж байна. Орон нутагт 45 хувьтай үргэлжилж байгаа. Үүн дотроо 1-12 насны хүүхдүүд 60.4 хувийн хамрагдалттай байна. БНСУ-д үйлдвэрлэгдсэн вакцинаар вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

Ковидын вакцинаар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна гэх зорилттойгоор анх эхлүүлж байсан. 5-11 хүртэлх насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамрагдуулах хэмжээний нөөцийг бэлтгэж, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ковид19-ийн вакцины бүрэн болон дархлаа сэргээх тунд хамрагдаад 3-6 сарын хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой. Вакцины нөөцийг дархлаа сэргээх тунд зориулаад нөөцөлсөн. Вакциныг хүлээж авсан цагаас эхлэн хадлагах, тээвэрлэх үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Вакциныг үйлдвэрлэгчээс заасан хэмд чанартай, баталгаатай байдлыг нь хангаж хадгалж байгаа" гэлээ.

М.Оюунчимэг: Цахилгааны шөнийн тарифыг үргэлжүүлэн тэглэхээр болж, Эрчим хүчний сайдын багцад 33 тэрбум төгрөг тавигдсан
М.Оюунчимэг: Цахилгааны шөнийн тарифыг үргэлжүүлэн тэглэхээр болж, Эрчим хүчний сайдын багцад 33 тэрбум төгрөг тавигдсан
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.