ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө зэргийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Вакциныг хийсэнтэй холбоотойгоор үүсэх хариу урвал гэж байдаг. Мөн гаж нөлөө байж болно. Түүнийг дотор нь хүнд болон маш хүнд гэж ангилсан байдаг. Ковидын вакцинтай шууд холбоотойгоор гэнэт зүрх нь зогсох, судас нь бөглөрч амь нас эрсдсэн тохиолдол байхгүй. Харин хөнгөн хэлбэрийн хариу урвалууд тодорхой хэмжээнд бүртгэгдэж байгаа. Хүнд болон маш хүнд хэлбэрийн хариу урвал илэрсэн зүйл байхгүй" гэлээ.