Италийн Милан хотод хувийн онгоц осолдож, онгоцонд байсан найман хүн бүгд амиа алджээ. Сардиния арал руу нисэж байсан онгоц Миланы Линате нисэх онгоцны буудлаас хөөрсөн боловч удалгүй осолдсон нь энэ аж.
Нисгэгч нь Румын Улсын тэрбумтан, 68 настай Дан Петреску гэгч байсан бөгөөд эхнэр, хүүгийнхээ хамт нас барсан гэж Италийн хэвлэлүүд мэдээлэв.
Ослын улмаас оффисын блок болон зогсоолд байсан хэд хэдэн машин шатсан байна. Ослын шалтгааныг шалгаж эхэлсэн талаар цагаадгийн байгууллагаас мэдээлсэн байна.