Хятадын өмнөд хэсэгт 132 зорчигчтой “China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737” нисэх онгоц осолдсон хэрэг даваа гарагт гарсан.
Уг нисэх онгоцны хар хайрцгийг лхагва гарагт олсон талаар Хятад улсын Иргэний нисэхийн удирдах газрын нислэгийн ослыг мөрдөн шалгах төвийн дарга Мао Яньфэн мэдээлжээ. Тэрбээр, "хар хайрцаг ноцтой эвдэрсэн байсан бөгөөд мөрдөн шалгах баг үүнийг нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцаг уу, дуу хураагуур уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Бид нөгөө хар хайрцгийг ч мөн ойрын хугацаанд олж, мэргэжлийн лаборатори руу илгээнэ хэмээн найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: China xin huan news