
Энэтхэгт 242 зорчигчтой онгоц осолдсон харамсалтай осол гарчээ. Тодруулбал, Энэ сарын 12 буюу өнөөдөр үдээс хойш "Air India" компанийн Лондонг чиглэн явсан онгоц Ахмедабад нисэх онгоцны буудлын ойролцоо хөөрсний дараахан осолдсон байна.
Боинг 787-8 Dreamliner онгоцонд 230 зорчигч, багийн 12 гишүүн зэрэг 242 хүн зорчиж явсан байна. Урьдчилсан мэдээгээр онгоц нисэх буудлын ойролцоох хүн ам шигүү суурьшсан газарт осолджээ.