Талибанууд бямба гарагийн шөнө жирэмсэн цагдаа эмэгтэйг гэр бүлийнхнийх нь нүдэн дээр хөнөөжээ. Афганистаны төв хэсэгт орших Гор мужид нас барсан эмэгтэйн талаар мэдээлэл нь Талибаны эрхшээлд байгаа эмэгтэйчүүдэд түгшүүр төрүүлж байна.
Хохирогчийн бүтэн нэрийг Негар Масоуми гэж эгч нь мэдээлжээ. Цагдаа мэргэжилтэй тэрбээр Гор хотын шоронд ажиллаж байсан бөгөөд нас барахдаа найман сартай жирэмсэн байсан ажээ. Харин Талибануудын зүгээс уг хэрэгтэй хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.
Амь хохирогчийн хүү Мохаммад Ханиф "Тэд бидний нүдний өмнө ээжийг минь хөнөөсөн. Тэд түүнийг хутгаар хөнөөсөн" гэжээ.
Эх сурвалж: CNN