Хоёр хоногийн дараа буюу ирэх сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хичээл сургууль эхлэхээр сурагчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг албаны хүмүүс зөвлөж байна. Тодруулбал, ЭМЯ-наас дараах зөвлөгөөг хүргэж байна.
-Халуунаа байнга шалгуулах
-Гадуур хувцастай анги танхимдаа орохгүй байх
-Бие зассаны дараа болон хооллохын өмнө бохирдсон гараа тохиолдолд гараа сайтар савандаж угаана
-Гар угаах боломжгүй тохиолдолд спиртэн суурьтай гар ариутгагчаар угаана
-Бусдаас 1 метр эсвэл метр хагасын зай барина
-Гараа ам хамар нүдэндээ хүргэхгүй байх
-Тагтай аяга таваг ашиглах, ам дамжуулан юм идэж уухгүй байх
-Ханиаж найтаавал шууны дотор тал руу ханиах
-Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх
-Хувцас хичээлийн хэрэглэл, усны сав болон бусад эд зүйлсээ хүүхдүүдтэй сольж хэрэглэхгүй байх
-Амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.