ЗӨВЛӨГӨӨ: Хаврын улиралд дархлаагаа хэрхэн дэмжих вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Хаврын улиралд хүний дархлаа хамгийн ихээр унадаг. Дархлаа муутай хүн аливаа өвчинд мэдрэмтгий болох, хурдан өвчлөх, өвчилсөн тохиолдол удаан эдгэх сөрөг нөлөөтэй. Тийм учраас энэ үед дархлаатай сайтай байх нь хамгийн чухал гэдгийг эмч нар зөвлөж байгаа юм. Тиймээс дархлаагаа дэмжих хялбар аргыг хүргэж байна.

  • Амин дэм ихтэй хоол хэрэглэ

Шим тэжээлийн дутагдалд орсон хүмүүс өвчин, эмгэгт нэрвэгдэх магадлал өндөр. Тиймээс эрүүл дархлааны системтэй байхын тулд бие организмыг чанартай шим тэжээлээр тэтгэх шаардлагатай. Түүнчлэн биед шаардлагатай амин дэм хэрэглэх нь дархлаа дэмжих нэг арга юм.

  • Нойрыг юугаар ч битгий соль

Дутуу нойртой явснаар бие организм бүрэн гүйцэд эрч хүчээ сэлбэж чадалгүй ядарч сульдан, өвдөх эрсдэлтэй. Харин сайн унтаж амрах үед гаднын биетэй тэмцдэг дархлааны эс ялгардаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс өдөрт найман цаг унтаж, амрах хэрэгтэй.

  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй

Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эсийн тоо нэмэгддэг байна.

  • Тайван байх

Сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг. Түүнчлэн стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгардаг байна. Харин чин сэтгэлээсээ инээхэд стрессийн гормон кортизолыг багасгаж, “аз жаргалын” гормон ялгардаг байна.

  • Бүлээн ус, цай сайн уух

Хаврын улиралд хүйтэн ус уух нь дархлааны системийг ихээр алдагдуулж, өвчлөмтгий болгодог. Иймд төрөл бүрийн шимтэй бүлээн ургамлын цайнуудыг уух хэрэгтэй.

Мөн уламжлалт монгол хоол хүнснээс аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хонь, үхрийн махтай гурилтай шөл зэргийг халуунаар нь идэх нь биеийг тэнхрүүлж, шим тэжээлийг нөхөхөд тустай. Үүнээс гадна саримстай бууз, банш, хуушуур, буцалсан ус, зөгийн балтай бүлээн ус уух нь дархлааг дэмжихэд сайн нөлөө үзүүлдэг. Мөн шим тэжээлээр баялаг цагаан идээ, будаа зэрэг бор хоолыг тохируулан хэрэглэвэл биеийн тамир тэнхээ сэргэхэд дэмтэй.

Иймд хаврын улиралд ногоо, жимс, цагаан идээ болон шөлтэй, хөнгөн хоолыг түлхүү хэрэглэж, өөх тос ихтэй, хэт шарсан хоолыг зохистой хэмжээнд хэрэглэх нь дархлааг дэмжиж, ядаргаа сульдаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Зөв хооллож, дархлаагаа дэмжсэнээр хаврын улирлыг эрүүл, эрч хүчтэй угтах боломжтой.

Х.Ганхуяг: МҮХАҮТ улс төрийн харъяалалтай эсвэл том компаниудын л төлөөлөлтэй болчхоод байна
Х.Ганхуяг: МҮХАҮТ улс төрийн харъяалалтай эсвэл том компаниудын л төлөөлөлтэй болчхоод байна
 
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!