Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал өнөөдөр эхэлж байна. 2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгаж, бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарсан юм. Тэгвэл хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3 хүртэл байна. Үргэлжлүүлээд улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх аж.

2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу 2025-2026 оны хичээлийн жилийн I, II улиралд бие даалтын 7 хоног зохион байгуулна. Гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 13-нд эхэлнэ.

Бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй.

Ц.Даваасүрэн ЭХ-ний сайд байхдаа “Багануурын ЦТС ашиглалтад орвол эрчим хүчний илүүдэл бий болж, системийн доголдол үүсгэнэ“ гэж ярьж байжээ
Ц.Даваасүрэн ЭХ-ний сайд байхдаа “Багануурын ЦТС ашиглалтад орвол эрчим хүчний илүүдэл бий болж, системийн доголдол үүсгэнэ“ гэж ярьж байжээ
 
Су.Батболд Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ
Су.Батболд Тариаланчдын Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!