АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Токиогийн Олимпын наадмаас алтан медаль хүртсэнээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ дэлхийн чансааг тэргүүлэгч орны байр сууриа хадгаллаа гэж тус холбооноос пүрэв гарагт мэдэгдэв.
Олимпын тэмцээнээс авсан оноогоороо улсдаа тэргүүлж буйгаас гадна Токиогийн Олимпын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Кевин Дюрантаар ахлуулсан АНУ-ын баг финалд Францын багийг хожсоноор дөрвөн наадам дараалан алтан медаль хүртсэн бол ДАШТ-ий аварга Испанийн шигшээ баг шөвгийн наймд шалгарсан гэж уг мэдэгдэлд дурджээ.
Ингэснээр дэлхийн чансааг АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг 765.2 оноогоор тэргүүлж байгаа бол Испани 722.4, Австрали 690.5 оноогоор тус тус удаалж байна. Харин Турк улсын багийн хувьд 487.7 оноогоор 16 дугаар байрт бичигдэж байна.