Швейцар, Монголын парламентын Тамгын газруудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулахад оршино. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцлоо.