Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3x3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багт “Алтан Од“ одон хүртээнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-нд, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мөн нэр бүхий тамирчид, баг, уран бүтээлчдийг МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор шагнахаар болжээ. Тодруулбал,

-Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д.Цэнддорж,

-3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,

-Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,

-Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар,

-“Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэжээ.

Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдана.

Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од“ одонгоор шагнана
Дархан аварга Г.Өсөхбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од“ одонгоор шагнана
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.