Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Тээврийн хэрэгслийн хөлсийг 10 саяас хэтрүүлэхгүй байх хязгаарлалтыг хийхгүй орхивол хэрэглэгч хохирно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр замын үүдийн нөхцөл байдлын талаар Зам, тээврийн сайд Л.Халтараас тодрууулахад "2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон талаар мэдээлсэн. Үнийн хувьд хоёр талаасаа зохиомол үнийн хөөрөгдөл бий болгосон нь үнэн. АТҮТ болон Замын-Үүдэд ажиллаж буй ЗГ-ын төлөөлөл, ажлын хэсэг болон орон нутгийн засаг захиргаанаас ийм шийдвэр гаргасан юм. Бид дэмжиж байгаа, энэ хязгаарлалтыг хийлгүй хяналтгүй орхивол эцэст нь хэрэглэгч хохирно. Сүүлийн үед зарим жолооч нарын хувьд ийм мэдээлэл гаргасан. Бид сонголтыг нь хэлж байгаа юм. Жолооч нарыг энэ сонголтоор яв, явахгүй гэвэл дараагийн жолооч нарыг гаргая л гэж байгаа.

Машины тоог нэмэгдүүлэхийн тулд Монголын авто тээвэрчдийн холбоотой ярилцаж Алтанбулаг Хиагтын хооронд толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Хил хамгаалах байгууллага, гааль, холбогдох төрийн байгууллагуудтай маргааш онлайнаар хуралдаж, цаашид саналаа танилцуулна. Урд төмөр замын ачилтад Эрээн хотын захиргаа хяналт тавьж байгаа учраас өмнөхөө бодвол ахицтай байгаа" гэлээ.

Дотоодын мах бэлтгэгчид 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой
Дотоодын мах бэлтгэгчид 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.