Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдсан билээ.
Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг зарцуулахаар болоод буй.
Тухайлбал, Үдийн хоолны хувьд нэг хүүхдийн хоолны түүхий эд материалын зардал 1500 төгрөг байсныг 2500 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн ирэх онд хоолны түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашлаад хүнсний хувьсгал болон шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авах тогтолцоог бий болгохоор төлөвлсөн байна.
Харин дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!