Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг сайд нар өгч байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургац хураалтын талаарх мэдээллийг өгсөн ба ирэх оны төв суурин газрын хүнсний хэрэглээ буюу махны нөөцийг хангалттай бүрдүүлэх болон махны үнийг тогтвортой болгох талаарх шийдвэрийг ч мөн танилцууллаа.
Тэрбээр, "Дотоодын зах зээлд мах бэлтгэгч ААН-үүдэд нийт 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх үүсвэрийг 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд нэмж гаргасан. Мөн зээлийн хүү маань 3 хувь хэвээр байгаа. Арилжааны банкуудаар дамжуулан дотоодын мах бэлтгэгчид авах боломжтой. Энэ нь Засгийн газраас ирэх оны өвөл, хаврын махны нөөц болон үнийн хувьд тогтвортой байх чиглэлээр авсан томоохон арга хэмжээ гэж үзэж байна"