"Токио 2020" зуны XXXII олимпын наадам үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр /2021.08.06/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг болон эрэгтэйчүүдийн 65 кг жинд манай улсаас Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар барилдаж, хоёулаа эхний даваанд ялагдал хүлээсэн. Тэдний барилдсан бөхчүүд финалд шалгарсанаар манайх дагаж барилдах эрхтэй болсон юм.
Тэгвэл Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтжээ. Ингэснээр манай тамирчинд ялалтыг өгсөн ба Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх М.Стадниктай барилдах эрхтэй болж байна.