Токио-2020 олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад мөнгөн урамшуулал олголоо. Энэ үеэр 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй багийг 30 сая төгрөгөөр шагнан, батламж хадгалуулав. Батламжид:
"Үндэсний шигшээ багийн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй багт, Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпт Монгол улсаа төлөөлөн багийн спортын төрлөөр анх удаа оролцож дэлхийн шилдэг тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бахдам амжилт, эх орныхоо нэрийг цуурайтуулан дэлхий дахинд сурталчлан таниулж биеийн тамир спортоор хичээллэхийн ач холбогдол үлгэр дуурайллыг өөрсдийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 30 САЯ төгрөгөөр шагнаж, батламж гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ" гэжээ.