Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр ажилласан шүүгч нарыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшууллаа.
Тухайлбал, жүдо бөхийн төрөлд шүүгчээр ажилласан Т.Энхцэцэг, хүндийг өргөлтийн төрөлд шүүгчээр ажилласан Л.Одгэрэл, байт харвааны төрөлд шүүгчээр ажилласан Э.Саруул, Паралимпын наадмын триатлоны төрлийг шүүсэн Б.Цагаанбаатар нарыг тус тус 10 сая төгрөгөөр шагналаа. Батламжид:
"Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Токио-2020 зуны олимпын наадамд шүүгчийн эрхийн болзол ханган дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч авхаа самбаагаа сорин өрсөлдсөн жүдо бөхийн тэмцээнийг шударгаар дэнслэн шүүж эх орныхоо нэрийг цуурайтуулан, дэлхий дахинд сурталчлан таниулж ирээдүй хойч үе ард иргэдэд эзэмшсэн мэргэжилдээ үнэнч чадварлаг байхын үлгэр дуурайллыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж 10 сая төгрөгөөр шагнаж, батламж гардуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ" гэжээ.