Сүүлийн жилүүдэд монгол орны тарваганы тоо толгой харьцангуй багассан. Иймд Монгол Улсын БОАЖ-ын сайд "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох" тушаал гаргасан байна. Тушаалд:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4 дэх заалт Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Монол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээг авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Ч.Батсансар/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" хэмээжээ.
Иймд ард иргэд та бүхэн гурваг жилийн хугацаанд тарвага агнахгүй байхыг анхаарна уу.