Булган аймгийн Сайхан сумын 6-р багийн Ганцын даваанаас 135 ширхэг тарвагыг хууль бусаар тээвэрлэж явсаныг илрүүлжээ. Тодруулбал, тус суманд ЗДТГ-ын Байгаль эргүүл шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байх үеэрээ хориотой ан болох 135-н ширхэг тарвагыг илрүүлсэн аж.
Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон юм.