Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл рүү 162 ширхэг хөлдөөсөн тарвага малын гүзээнд нууж оруулахыг завджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Энэ сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгаас Нийслэл рүү ирсэн ачааны авто машины тэвшинд 162 ширхэг хөлдөөсөн тарвага малын гүзээнд нуун далдалж оруулж ирэхийг завджээ. Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баруун туруун" дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа олж илрүүлсэн байна.

Тус хөлдөөсөн 162 ширхэг тарвагыг “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Дашрамд сануулахад, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг билээ.

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн 40 их наядын асуудлаар тайлбар хийнэ
ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн 40 их наядын асуудлаар тайлбар хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.