Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

112 ширхэг тарвагыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн зөрчлүүдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж буй. Тэгвэл хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

Тодруулбал,

Завхан аймгийн Их-уул сум зургаан ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум хоёр ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг нэг ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд хоёр ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр хоёр ширхэг, Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12 ширхэг нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11 ширхэг нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Тиймээс "ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг" Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Иргэн Г.Ган-Очир: Би эхнэрээ зодож дарамтлаагүй. Надад хүчингийн хэрэг тулгах гэж оролдсон
Иргэн Г.Ган-Очир: Би эхнэрээ зодож дарамтлаагүй. Надад хүчингийн хэрэг тулгах гэж оролдсон
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.