Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өчигдөр олимпын наадмаа албан ёсоор өндөрлүүлсэн. Манай багийн тамирчид Итали, АНУ, Франц, Румын, ОХУ, Япон, БНХАУ-ын багуудын эсрэг тоглож бүх тоглолтдоо хожигдол хүлээсэн юм.
Олимпын наадмыг зохион байгуулагч орны зүгээс багийн спортоор анх удаа олимпт оролцож буй Монгол Улсын шигшээ багт хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.
Мөн Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо онцлов. Тэд дээрх зургийг холбооны албан ёсны хуудастаа нийтлэн "What an incredible journey. Mongolia represented in team sports for the first time in Olympic history" буюу "Гайхалтай аялал байлаа. Монгол Улс багийн спортын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцож буй нь энэ юм" гэжээ.