Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн мягмар гарагт саатуулаад буй.
Үүний дараа Сүхбаатарын талбайд нэгэн эмэгтэй жагсаал зохион байгуулж, "Тусгаар тогтнол" хөдөлгөөнийхнийг суллахыг шаардсан. Түүний жагсаалын шаардлага "Оросуудаас тусламж хүсье" гэх ерөнхий агуулгатай байсан хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандсан.
Гэтэл уг эмэгтэй "Тусгаар тогтнол" хөдөлгөөнийхнийг суллахыг шаардан жагссанаас зогсохгүй өмнө маш олон жагсаал цуглаанд оролцож байжээ.
2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг /2020 онд Ерөнхий сайд байв/ сонгуулийн сурталчилгаа хийж, Нарантуул захын худалдаачид, иргэдтэй уулзаж байх үеэр дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.Түүнчлэн олон жагсаалд оролцож, эсэргүүцэл илэрхийлж байсан талаарх баримтууд олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй.
Сүүлийн үед мөнгөөр ч юм уу, сэтгэл зүрхээрээ ч юм уу жагсаал бүрт оролцож, эсэргүүцлээ илэрхийлдэг бүлэг хүмүүс бий болсон бололтой.