Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саид Моллайд Ерөнхийлөгч ГАВЬЯАТ цол хүртээх үү

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
2 минут 14 секунд

Монгол Улс олимп, дэлхийн тэмцээн уралдаануудад улсынхаа нэрийг өндөрт өргөж, амжилт гаргасан тамирчиддаа Монгол Улсын Гавъяат Тамирчин болон Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг гардуулдаг билээ.

Жишээлбэл, П.Сэрдамбад 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн амжилтыг үнэлж Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол олгож байжээ.

Тэгвэл Монгол Улсын нэрийн өмнөөс гранпри тэмцээний медалиуд, Олимпын наадмын мөнгөн медаль хүртээд байгаа Монгол Улсын иргэн Саид Моллайд дээр дурдсан цол тэмдгийг олгох уу гэдэг асуултыг сошиал орчинд жүдо сонирхогчид асууцгааж байна.

Тэрбээр, өчигдөрхөн манай улсын медалийн өнгийг өөрчилж Токио-2020 зуны олимын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Тус мөнгөн медаль манай улсын 11 дэх олимпын наадмын мөнгөн медаль байлаа. Медаль хүртэх торгон агшинд "Би үүнийг Монголын ард түмэнд зориулж авлаа" хэмээсэн нь Монголын ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Монголчууд бид алгаа тосон хүлээж авсан шиг ээ, аавын хүүгийн алийг нь ч ялгаж, ашиг хонжоо харахааргүй элгэмсэг ард түмэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл өчигдөр Саид Моллайд баяр хүргэсэн харагдана лээ. Тэгвэл монголчуудын баярын магнай нь болж чадсан энэ "чанга эрд" төрийн дээд одон медалиа, цол гуншингаа хүртээхэд болохгүй зүйл үгүй гэдэгт итгэлтэй байна. Саид Моллай бол хүн төрөлхтний эв найрамдал, эр зоригийн бэлэг тэмдэг билээ. Тэр ч утгаараа өчигдөр Монгол гэдэг нэрийг хүний эрх талаасаа дэлхийн тавцанд тодоор харлуулж чадсан.

С.Сувдансондор

БНСУ руу зорчих иргэд шинжилгээний хариугаа англи эсвэл солонгос хэлээр хэвлүүлнэ
БНСУ руу зорчих иргэд шинжилгээний хариугаа англи эсвэл солонгос хэлээр хэвлүүлнэ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.