Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпт амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн байна.
Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариуг нь өгөх юм байна.
Харин энэ талаар Жудо бөхийн холбооноос тодруулахад "Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид албан ёсоор мэдэгдэл хийх болно" гэлээ.